Өөртөө бичсэн захиа
2010 оны 08-р сарын 28 Нийтэлсэн Setgelzurh4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 540
Шинэхэн ээжүүдэд зориулан бичих миний захиа
2010 оны 02-р сарын 01 Нийтэлсэн SetgelzurhЭэж болоод удаагүй над шиг л мянга мянган баяр хөөр мэдрэн суугаа ээжүүд та нар сайн байна уу.
Та охинтой болсон уу? эсвэл хүүтэй юу?
Чин үнэнийг хэлэхэд ээж болох гэдэг олон асуудал араасаа дагуулах юм. Урьд нь нарийхан гоолиг байсан бол бүдүүн болж сэтгэлээр унана.Төрчихөөд л нөгөө том гэдэс алга болчихоно гэсэн чинь үрчийсэн хар арьс гэдсэн дээр байж л байна.надаа тохиолдоогүй ч зарим нэгэн ээжүүд сэвхтэй болчихоно.Бас төрөлтөөс үүссэн язралт хэзээ ч арилахгүйгээр ярзайж харагдана. Хагалгаагаар төрсөн бол хагалгааны сорви үлдэнэ гэх мэт зөндөө асуудал...
Шар будаатай цай, жигнэмэг, цайны боов идсээр байгаад улам л жин нэмнэ. Удаан гэртээ суугаад уйдана, сэтгэлээр унана. Ээж байх хэдий сайхан ч гэсэн өөрийнхөө үнэлэмжийн хувьд эмэгтэй хүн гэсэн байр суурь ээж гэдгээр солигдож орхидог.
Бэрхшээлийг хэрхэн туулах ёстой юм бол?
Хамгийн эхэнд жигнэмэг, гурилан боовноос татгалзах хэрэгтэй юм байна лээ.Шар будаатай цай ч гайгүй юм шиг байна лээ. Гол нь хальстай будаа болохоор сүү сайн оруулхаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулна. Саяхан өдөр тутмын сонин дээр гарсан байсан. Сүү оруулна гээд их идэх нь буруу гэж. Хүүхэд нь өлсөөд байвал нэмэлт тэжээл хүүхэддээ хөхний сүүтэй хамт өгч болох юм байна. Болж өгвөл 6 сар хүртэл нь хөхөөрөө хооллох гээд үзээрэй. Нээрээ хар гурилан талх сүү сайн оруулдаг болохоор жигнэмэгний оронд хэрэглэж болно.
Аль болох уурлаж бухимдалгүй байхыг хичээгээрэй.Гэртээ хүүхэдээ хараад л суугаад байхаар уйдаад уурлаж бухимдах зүйл зөндөө гардаг хэдий ч тэвчээртэй байж амьдралынхаа туршид хийх ажлынхаа талыг хийчихсэн гээд сэтгэлээ тайван байлгаж сайн амраад авахыг хичээгээрэй. Хүссэн хүсээгүй их ажил өмнө хүлээж байгаа шүү дээ.
Ойрхон дэлгүүр яв, тав арван минут ч гэсэн аавд нь хүүхэдээ орхиод дасгах хэрэгтэй. Эх үрийн холбоо шиг эцэг хүү хоёр ч бас цуг байх хэрэгтэй :D
Аз жаргал ээж хүний хажууд нь байдаг. Тэр бол хүүхэд
Ээжүүддээ амжилт хүсэе.
Хүндэтгэсэн ЗҮРХ
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 444
Дөнгөж төрөөд байгаа хүүдээ бичсэн анхны захиа
2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Setgelzurh15 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 638
Хайрдаа амжилт хүсье.
2009 оны 09-р сарын 03 Нийтэлсэн Setgelzurh0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 527
Чи хэрэв эмэгтэй бол...
2009 оны 06-р сарын 01 Нийтэлсэн Setgelzurh37 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1325
Ээж нь улам бүдүүн болж байна.
2009 оны 05-р сарын 27 Нийтэлсэн SetgelzurhХөөрхөн бас бяцхан амьдрал минь чи төрж гарч ирээд
хэсэгтээ их л гайхах байх даа. Эмээ өвөө, аав ээж, ах эгч гээд зөндөө хүмүүс
чамайг харах гээд л... Чи баахан танихгүй хүмүүсийн дунд намайг хайгаад уйлна.
Яг тэр үедээ битгий сандарч айгаарай. Би чамаасаа холдолгүй хажууд нь л байж
байна. Чамд л гэж хэлэхэд ээж нь тэр хүмүүс дотроос хамгийн хөөрхөн нь шүү.
Танихад их амархан.
18 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 850
Гэдсэнд байгаа чамдаа ээжийнх нь бичиж байгаа анхны захиа
2009 оны 05-р сарын 18 Нийтэлсэн Setgelzurh19 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 800
Чи минь миний бүх зүйл
2009 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Setgelzurh22 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1259
Гэр бүл хамаатан садан ба хайр сэтгэл
2009 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Setgelzurh5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 565
Валентины өдөрийн мэндийг хайрт чамдаа хүргэе.
2009 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Setgelzurh 
Хорвоогын бүх хосууддаа хайрынх нь баярын мэнд хүргэе. Та бүхнийг хайрын тэнгэр ивээж Дурлалын түүхийг чинь энэ өдөр чимэх болтугай.
Хайрт минь чамдаа ч гэсэн баярын мэнд хүргэе.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 559
........................................VOGUE
2008 оны 12-р сарын 24 Нийтэлсэн Setgelzurh1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 409
Энэтхэгээс төрсөн дэлхийн миссүүд жүжигчин л болоод байх юмаа
2008 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Setgelzurh3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 678
GHAJINI; Болливуудын түүхэнд хамгийн ихээр хүлээгдэж буй кино
2008 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Setgelzurh7 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 460
Шинэ жил: Ядарсан царайтай эр ба Ягаан, чихтэй ообруушиг
2008 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Setgelzurh6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 368
Шинэ жил: Тэд
2008 оны 12-р сарын 09 Нийтэлсэн Setgelzurh18 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 361