Шинэхэн ээжүүдэд зориулан бичих миний захиа

2010 оны 02-р сарын 01 Нийтэлсэн Setgelzurh

Ээж болоод удаагүй над шиг л мянга мянган баяр хөөр мэдрэн суугаа ээжүүд та нар сайн байна уу. 

Та охинтой болсон уу? эсвэл хүүтэй юу? 

Чин үнэнийг хэлэхэд ээж болох гэдэг олон асуудал араасаа дагуулах юм. Урьд нь нарийхан гоолиг байсан бол бүдүүн болж сэтгэлээр унана.Төрчихөөд л нөгөө том гэдэс алга болчихоно гэсэн чинь үрчийсэн хар арьс гэдсэн дээр байж л байна.надаа тохиолдоогүй ч зарим нэгэн ээжүүд сэвхтэй болчихоно.Бас төрөлтөөс үүссэн язралт хэзээ ч арилахгүйгээр ярзайж харагдана. Хагалгаагаар төрсөн бол хагалгааны сорви үлдэнэ гэх мэт зөндөө асуудал...

Шар будаатай цай, жигнэмэг, цайны боов идсээр байгаад улам л жин нэмнэ. Удаан гэртээ суугаад уйдана, сэтгэлээр унана. Ээж байх хэдий сайхан ч гэсэн өөрийнхөө үнэлэмжийн хувьд эмэгтэй хүн гэсэн байр суурь ээж гэдгээр солигдож орхидог.

 Бэрхшээлийг хэрхэн туулах ёстой юм бол?

Хамгийн эхэнд жигнэмэг, гурилан боовноос татгалзах хэрэгтэй юм байна лээ.Шар будаатай цай ч гайгүй  юм шиг байна лээ. Гол нь хальстай будаа болохоор сүү сайн оруулхаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулна. Саяхан өдөр тутмын сонин дээр гарсан байсан. Сүү оруулна гээд их идэх нь буруу гэж. Хүүхэд нь өлсөөд байвал нэмэлт тэжээл хүүхэддээ хөхний сүүтэй хамт өгч болох юм байна. Болж өгвөл 6 сар хүртэл нь хөхөөрөө хооллох гээд үзээрэй. Нээрээ хар гурилан талх сүү сайн оруулдаг болохоор жигнэмэгний оронд хэрэглэж болно.

Аль болох уурлаж бухимдалгүй байхыг хичээгээрэй.Гэртээ хүүхэдээ  хараад л суугаад байхаар уйдаад уурлаж бухимдах зүйл зөндөө гардаг хэдий ч тэвчээртэй байж амьдралынхаа туршид хийх ажлынхаа талыг хийчихсэн гээд сэтгэлээ тайван байлгаж сайн амраад авахыг хичээгээрэй. Хүссэн хүсээгүй их ажил өмнө хүлээж байгаа шүү дээ.

Ойрхон дэлгүүр яв, тав арван минут ч гэсэн аавд нь хүүхэдээ орхиод дасгах хэрэгтэй. Эх үрийн холбоо шиг эцэг хүү хоёр ч бас цуг байх хэрэгтэй :D

Аз жаргал ээж хүний хажууд нь байдаг. Тэр бол хүүхэд

Ээжүүддээ амжилт хүсэе.

Хүндэтгэсэн ЗҮРХ




Дөнгөж төрөөд байгаа хүүдээ бичсэн анхны захиа

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Setgelzurh
Чи минь том болж хэн нэгэн охиныг сэтгэлдээ хайрлан, анхны болзоонд явж, бүтэлгүй дурлалын араас нулимс дуслуулж ч магадгүй. Хавар орох анхны бороо, шинэхэн ургах навчисны гэнэн ногоон өнгө, зуны орой нар жаргахад яаралгүй алхах тайван үдэш,намрын шаргал навчис, зөөлөн бас том том хаялах цас, амжилт гаргаад алхаж явах баярт мэдрэмж, гэрээсээ гоёж гоёж болзсон газраа хүрэх сэтгэлийн догдлол энэ бүхнийг чи минь мэдрэнэ.  Дэлгэрэнгүй»

Хайрдаа амжилт хүсье.

2009 оны 09-р сарын 03 Нийтэлсэн Setgelzurh
Хайрт минь чи бид 2 хорвоогийн жам ёсоор удахгүй аав ээж болохнээ. Ийм хариуцлагатай үед хайр нь дэргэж чинь байж чадахгүй болсон маш их харамсалтай. Гэхдээ хайр нь сэтгэлээрээ үргэлж чинийхээ дэргэж байх болно. Миний хайр одоо хэдхэн хоногийн дараа ямар байхыг бодон шүд зуун тэсээрэй. Чи бид 2т өч төчнөөн саад бэрхшээл гарч байгаа ч хайр нь тэр болгоныг даван туулахаар тэмцэж байна. Хайрт минь бид 2 бие биендээ хайртай болохоор даван туулж чаднаа гэдэгт би бүрэн итгэдэг. Чамдаа би маш их хайртай. Тун удахгүй эргээд уулзахдаа 3 уулаа болсон байнаа. 

Чи хэрэв эмэгтэй бол...

2009 оны 06-р сарын 01 Нийтэлсэн Setgelzurh
Магадгүй үр минь автобусанд хэзээ нэгэн цагт хүнд тортой хүнсээ цуглуулж, хөлс нь урссан настайвтар, муухан хувцастай эмэгтэй хажууд чинь ирээд зогсож магадгүй, автобусны кондуктортой ганц зуун төгрөгний төлөө хэрүүл хийсэн тэр эмэгтэйг хяламхийлж хараад ганган хувцастай найзуудтайгаа нийлж инээлдэлгүй сандал тавиад суулгаарай. Тэр хүн ээж хүн. Хүүхэдээ чам шиг ганган хувцас өмсөг гэсэндээ өөрөө муухан хувцастай яваа юм шүү. Алаг үрээ өлсгөхгүй гэсэндээ хүнсээ цуглуулаад, чам шиг, найз шиг чинь хэн нэгнийг ангиараа кино үзэхээр явхад нь хоцроохгүй явуулахсан гэсэндээ өөрөө ч такси баричихалгүй ганц зуун төгрөгөнд хэрүүл хийж явна гэж бодоорой.  Дэлгэрэнгүй»

Ээж нь улам бүдүүн болж байна.

2009 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Setgelzurh

Хөөрхөн бас бяцхан амьдрал минь чи төрж гарч ирээд хэсэгтээ их л гайхах байх даа. Эмээ өвөө, аав ээж, ах эгч гээд зөндөө хүмүүс чамайг харах гээд л... Чи баахан танихгүй хүмүүсийн дунд намайг хайгаад уйлна. Яг тэр үедээ битгий сандарч айгаарай. Би чамаасаа холдолгүй хажууд нь л байж байна. Чамд л гэж хэлэхэд ээж нь тэр хүмүүс дотроос хамгийн хөөрхөн нь шүү. Танихад их амархан.

 Дэлгэрэнгүй»
Аав ээж нь хайрынхаа захиаг бичих гэж анх нээсэн энэ блогтоо одоо ээж нь чамдаа анхныхаа захиаг бичиж байна. Хайртай үр минь чи минь одоо миний дотор тэр зурган дээрх жижигхэн цэгнээс хүн болох гээд хэрэндээ мэрийгээд байж байгаа байх даа. Удахгүй чи минь гэдсэндээ хөдөлхийг би мэдрэнэ. 7 хоногийн өмнө чамайг хөдөлсөн байх гэж би бодож байгаа ч сайн мэдэхгүй болохоор эргэлзээд л байна. Дэлгэрэнгүй»

Чи минь миний бүх зүйл

2009 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Setgelzurh
Гэхдээ чи минь намайг буруутай байсан ч дандаа л надаас уучлалт гуйж намайг аргаддаг. Дэлгэрэнгүй»

Гэр бүл хамаатан садан ба хайр сэтгэл

2009 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Setgelzurh
Хайр сэтгэл ба хамаатан садан гэдэг чинь угтаа хоёрыг хоёроор үржүүлээд зургаа гарна гээд бичсэн байдаг хар хавтастай номын нэрийг санагдуулна. уг нь хайртай хос үржвэр нь дөрөв гарах байтал яах ч аргагүй зургаа гарна.  Дэлгэрэнгүй»

Валентины өдөрийн мэндийг хайрт чамдаа хүргэе.

2009 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Setgelzurh

 

Хорвоогын бүх хосууддаа хайрынх нь баярын мэнд хүргэе. Та бүхнийг хайрын тэнгэр ивээж Дурлалын түүхийг чинь энэ өдөр чимэх болтугай.

Хайрт минь чамдаа ч гэсэн баярын мэнд хүргэе. 

 

........................................VOGUE

2008 оны 12-р сарын 24 Нийтэлсэн Setgelzurh
 Дэлгэрэнгүй»
  Дэлхийд алдартай Айшвара Рай 1994 оны дэлхийн мисс. нэг ч удаа нүцгэн зурагаа авхуулж байгаагүй. Саяхан бас алдартай жүжигчинтэй хуримаа хийсэн. Одоо ч хөгширөөгүй сайхан хүүхэн.  Дэлгэрэнгүй»
Болливуудын түүхэнд нээлтээ хийхийг нь хамгийн их хүлээж байгаа кино гэж нэрлээд байгаа кино юм билээ. Дэлгэрэнгүй»
Энэ бичлэгийг өнгөрсөн жилийн шинэ жилийн өмнөхөн бичсэн билээ. Дэлгэрэнгүй»

Шинэ жил: Тэд

2008 оны 12-р сарын 09 Нийтэлсэн Setgelzurh
Тэр эмэгтэй... Улаавтар өнгийн үстэй, махлагдуу, инээхэд нь хацар нь хонхойдог, ажил дээрээ саарал ноосон алчуур дандаа нөмөрчихсөн суудаг ТЭР ЭМЭГТЭЙ. Одоо болтол нөхөргүй, хүүхэдгүй хэдий ч гэсэн аз жаргалаар дүүрэн байдаг, энгийн хэрнээ хөгжилтэй... Дэлгэрэнгүй»

Шинэ жил: Аз жаргал-зөвхөн чиний минь дэргэд...

2008 оны 12-р сарын 08 Нийтэлсэн Setgelzurh
Дан хүрэмтэй гэр хүртэлээ зогсоо чөлөөгүй гүйх тэр хижээл насны эрийг хэн ч харсангүй. Учир нь бүгд гэртээ, хайртай хүмүүсийнхээ дэргэд, шинэхэн 365 хоногийг хүлээж  байгаа....


 Дэлгэрэнгүй»